Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Менса хүчтэй өрсөлдөгчөө 4:0-ээр яллаа

Анхаарал татсан барилдаан эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд дэлхийн таван удаагийн аварга Аделине Грей, “Нур-Султан-2019” ДАШТ-ийн 68 кг-ын жингийн аварга Тамыра Менса Стохын хооронд болов.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Менса хүчтэй өрсөлдөгчөө 4:0-ээр яллаа
Менса хүчтэй өрсөлдөгчөө 4:0-ээр яллаа. Зураг: МҮОНРТ

АНУ-ын “Flowrestling” сайтаас Жордан Барроуз, Давид Тайлор нарын халз барилдааныг өчигдөр зохион байгуулах ёстой байсан ч 13-нийг хүртэл хойшлуулжээ.

Тэгвэл бусад халз барилдаанууд Техас мужийн Остин хотод хуваарь ёсоор боллоо. Анхаарал татсан барилдаан эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд дэлхийн таван удаагийн аварга Аделине Грей, “Нур-Султан-2019” ДАШТ-ийн 68 кг-ын жингийн аварга Тамыра Менса Стохын хооронд болов.

Тус барилдаанд хоёр жингээр бага Менса хүчтэй өрсөлдөгчөө 4:0-ээр яллаа. Сонирхуулахад, Грей Токиогийн олимпийн циклээс хойш хоёр дахиа ялагдаж байна.

Хуваалцах