Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Ментора” коллежийн Ерөнхийлөгч АНУ-д зуны сургалтад хамрагдах хүүхдүүдтэй уулзлаа

“Ментора” коллежийн Ерөнхийлөгч Д.Юүндэн зуны сургалтад хамрагдахаар АНУ-д очсон монгол хүүхдүүдийг хүлээн авч уулзаж, америк багш нарын удирдан явуулдаг англи хэлний сургалт болон идэвхтэй аяллын талаар мэдээлэл санал солилцжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Ментора” коллежийн Ерөнхийлөгч АНУ-д зуны сургалтад хамрагдах хүүхдүүдтэй уулзлаа
“Ментора” коллежийн Ерөнхийлөгч АНУ-д зуны сургалтад хамрагдах хүүхдүүдтэй уулзлаа. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Вашингтон хот дахь “Ментора” коллеж болон Bay Atlanic их сургууль жил бүр зуны сургалт уламжлал болгон зохион байгуулдаг. Тэгвэл “Summer youth program” буюу тус зуны сургалтад монгол сурагчид хамрагдаж байна. Түүнчлэн “Ментора” коллежийн Ерөнхийлөгч Д.Юүндэн зуны сургалтад хамрагдахаар АНУ-д очсон монгол хүүхдүүдийг хүлээн авч уулзаж, америк багш нарын удирдан явуулдаг англи хэлний сургалт болон идэвхтэй аяллын талаар мэдээлэл санал солилцжээ.

Bay Atlanic их сургууль болон АНУ-ын Вашингтон хот дахь “Ментора” коллежийн зуны сургалт анх найман жилийн өмнө зохион байгуулагджээ. Тухайн үед эхний ээлжид нэг сургуулийн 70 гаруй оюутан оролцож байсан бол жил ирэх тусам цар хүрээгээ тэлсээр дээрх сургалт “Ментора” коллежийн өөр өөр улс дахь салбар бүрт нэгэн зэрэг зохион байгуулагдаж байна.

Хуваалцах