Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Мэраки" уран зургийн үзэсгэлэн гарчээ

Тус сургалтад хамрагдсан 6-18 насны 68 хүүхдийн 80 гаруй бүтээлийн үзэсгэлэн “UB INN hotel & gallery”-д тавигдаад хаагджээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Мэраки" уран зургийн үзэсгэлэн гарчээ
"Мэраки" уран зургийн үзэсгэлэн гарчээ. Зураг: МҮОНРТ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн "Мэраки" уран зургийн үзэсгэлэн гарчээ.

Тодруулбал, "The Ulaanbaatar Elite International School"-ийн дэргэдэх "Альфа клуб"-ээс "Би Монголын ирээдүй" гар зургийн сургалтыг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвд өнгөрсөн сарын 24-нд болон энэ сарын 3-нд зохион явуулсан байна. Тус сургалтад хамрагдсан 6-18 насны 68 хүүхдийн 80 гаруй бүтээлийн үзэсгэлэн “UB INN hotel & gallery”-д тавигдаад хаагджээ.

"The Ulaanbaatar Elite International School"-ийн захирал Б.Тамир хэлэхдээ "Сургалтын төсөл таван үе шаттай. Манай клубын 50 хүүхэд тав, таваараа баг болж төсөл боловсруулж, олон нийтийн үйл ажиллагаа тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд рүү чиглэсэн сургалт зохиохоор санаачилсан. Үүний нэг нь сая болж өнгөрсөн үзэсгэлэн юм" гэв.

Хуваалцах