Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг дэмжих төсөл хэрэгжинэ

Ноён Дивеш Шаран Монгол Улсад шинээр хэрэгжүүлэх гэж буй МСҮТ-ийг дэмжих багш нарын чадавхи, техникийг сайжруулахад чиглэсэн “Хөдөлмөр эрхлэх, ур чадвар сайжруулах” төслийг танилцуулсан юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг дэмжих төсөл хэрэгжинэ
Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг дэмжих төсөл хэрэгжинэ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Азийн хөгжлийн банкны Манела дахь Зүүн өмнөд Азийн Нийгмийн салбар, хотжилтын асуудал хариуцсан салбарын захирал ноён Дивеш Шараныг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Ноён Дивеш Шаран Монгол Улсад шинээр хэрэгжүүлэх гэж буй МСҮТ-ийг дэмжих багш нарын чадавхи, техникийг сайжруулахад чиглэсэн “Хөдөлмөр эрхлэх, ур чадвар сайжруулах” төслийг танилцуулсан юм.

“Хөдөлмөр эрхлэх, ур чадвар сайжруулах” төслийн хүрээнд аж үйлдвэр, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн тогтолцоог шинэчлэх, чадамжид суурилсан сургалт явуулахыг зорьж байна. Энэ төслийн чухал зорилтуудын нэг бол дунд сургуулийн сурагчдыг мэргэжлийн сургуульд шилжүүлэх үйл ажиллагааг хөнгөвчлөх, сурагчдад мэргэжлийн чиг үүргээ олоход нь туслах багш нарын бүрэлдэхүүн ажиллаж, зөвлөгөө өгөх юм.

Хуваалцах