Мэргэжилгүй иргэдэд мэргэжил эзэмшүүлнэ
Мэргэжилгүйн улмаас ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй иргэдийг богино хугацаанд сургаж, мэргэжил эзэмшүүлнэ.
Мэдээллийн алба

Мэргэжилгүйн улмаас ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй иргэдийг богино хугацаанд сургаж, мэргэжил эзэмшүүлэхээр боллоо. Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлдэг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд их, дээд сургууль болон мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцах боломжгүй, ажилгүй иргэдэд зориулан нийслэл болон аймаг, сумдын хөдөлмөрийн газрууд богино хугацаанд мэргэжил эзэмшүүлэх сургалт явуулж байгаа.
Үүнтэй холбогдуулан "Нийслэлд л гэхэд энэ жил 2500 хүнийг богино хугацааны сургалтад хамруулахаас мянга орчим хүнийг бүртгэж, мэргэжил олгох 50 гаруй байгууллагыг сонгон шалгаруулсан" гэж Нийслэлийн хөдөлмөрийн газрын дарга Г.Гэрэлмаа ярилаа. Түүний ярианд анхаарлаа хандуулна уу.


















