Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мэргэжилтэн солилцооны хөтөлбөр зарлагдлаа

Хөтөлбөрт хамрагдахыг хүссэн мэргэжилтэн 2016 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс өмнө дараах хаягаар орж бүртгүүлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг мөн та эндээс авна уу.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мэргэжилтэн солилцооны хөтөлбөр зарлагдлаа
Мэргэжилтэн солилцооны хөтөлбөр зарлагдлаа. Зураг: МҮОНРТ

Хөтөлбөрт хамрагдахыг хүссэн мэргэжилтэн 2016 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс өмнө дараах хаягаар орж бүртгүүлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг мөн та эндээс авна уу.

https://www.ncuscr.org/content/professional-fellows-program

www.zorigfoundation.org

Хөтөлбөрт оролцогчдод дараах шалгуурууд тавигдана:

-Байгаль орчин, халамж, хууль зүйн зөвлөгөө, нийгмийн хөгжлийн чиглэлээр төрийн бус байгууллагад амжилттай ажиллаж буй 25-40 насны мэргэжилтэн байх. Нийгмийн бусад салбарт амжилттай ажиллаж буй өргөдөл гаргагчдын хүсэлтийг мөн хүлээн авна. Төрийн албан хаагч болон эрдэм шинжилгээний байгууллагын ажилчдын материалыг хүлээн авах тоо хязгаартай.

- Англи хэлний бичгийн болон ярианы зохих мэдлэгтэй байх (АНУ-д бие даан ажиллаж, амьдрах чадвартай)
- Хөтөлбөрийн төгсгөлд төсөл хэрэгжүүлэх чин хүсэлтэй байх (эх орондоо буцаж ирсэний дараа)
- Мэргэжлийн зохих ур чадвартай байх
- Бие даан 4-5 долоо хоногийн дадлага ажлыг гүйцэтгэх чадвартай байх.
- AНУ-д 3 сараас дээш хугацаанд ажиллаж, амьдараагүй байх

Хуваалцах