Мэргэжлээс шалтгаалсан өвчний хурц хордлогод нэг хүн өртжээ
Мэргэжлээс шалтгаалах өвчин болох хурц хордлогод өнгөрсөн жил нэг хүн өртжээ.
Мэдээллийн алба

Мэргэжлээс шалтгаалах өвчин болох хурц хордлогод өнгөрсөн жил нэг хүн өртжээ. Химийн лабораторит ажилладаг, барилгын дотоод засал, чимэглэлийн ажил хийдэг, үсчин, хумс засалч мэргэжилтэй хүмүүс химийн бодисын хурц болон архаг хордлогод орох магадлал өндөр байдаг байна. Тиймээс улирал тутам эмчийн хяналтад орж байхыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ч.Бүжинлхам зөвлөлөө.
Түүнчлэн тэрбээр химийн хортой нөхцөлд ажилладаг бол сүү, жимс, үзэмний шүүс, кофе зэрэг хор саармагжуулагч ундааг уух хэрэгтэйг хэлж байсан юм.


















