Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Мэргэжлийн боксын тулаан болно

Мэргэжлийн боксын залуучуудын дэлхийн аварга Г.Баяртогтох энэ сарын 11-нд БНСУ-ын боксчин Кым Кы Намтай “АСА” циркт халз тулаан хийхээр бэлтгэлээ базааж байна. Г.Баяртогтох нь мэргэжлийн боксын рингэнд 29 удаа тулалдахдаа 23 ялж, таван удаа ялагдаж, нэг тэнцсэн. 23 ялалтын 20-д нь хүнд цохилтоор өрс

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мэргэжлийн боксын тулаан болно
Мэргэжлийн боксын тулаан болно. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн боксын залуучуудын дэлхийн аварга Г.Баяртогтох энэ сарын 11-нд БНСУ-ын боксчин Кым Кы Намтай “АСА” циркт халз тулаан хийхээр бэлтгэлээ базааж байна. Г.Баяртогтох нь мэргэжлийн боксын рингэнд 29 удаа тулалдахдаа 23 ялж, таван удаа ялагдаж, нэг тэнцсэн. 23 ялалтын 20-д нь хүнд цохилтоор өрсөлдөгчөө ялсан юм.

Ким Ки Намтай нь Солонгосын хүнд жингийн өсч яваа залуу тамирчин аж. Тэрээр 178 см өндөртэй, 23 настай юм байна. Тэрээр мэргэжлийн боксын рингэнд 13 удаа тулаан хийж, найм ялж байжээ. Манай боксчин Г.Баяртогтох 85 кг орчим бол өрсөлдөгч нь 92-96 кг жинтэй юм.

Түлхүүр үг:Бокс
Хуваалцах