Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшид багшлах эрх олгох сургалтын бүртгэл эхэллээ

Боловсролын сайдын 2024 оны “Журам батлах тухай” А/64 дүгээр тушаалын хавсралтаар баталсан "Багшлах эрхийн гэрчилгээ олгох болон холбогдох үйл ажиллагааны журам”-ын хэрэгжилтийг хангах хүрээнд Боловсролын ерөнхий газраас сургалт зохион байгуулах байгууллагуудад нээлттэй зар мэдээлэл түгээж, Боловсро

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшид багшлах эрх олгох сургалтын бүртгэл эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшид багшлах эрх олгох сургалтын бүртгэл эхэллээ. Зураг: МҮОНРТ

Боловсролын сайдын 2024 оны “Журам батлах тухай” А/64 дүгээр тушаалын хавсралтаар баталсан "Багшлах эрхийн гэрчилгээ олгох болон холбогдох үйл ажиллагааны журам”-ын хэрэгжилтийг хангах хүрээнд Боловсролын ерөнхий газраас сургалт зохион байгуулах байгууллагуудад нээлттэй зар мэдээлэл түгээж, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс Техник технологийн дээд сургуулийн багшлах эрхийн гэрчилгээ олгох сургалтын хөтөлбөрт дүгнэлт гаргаснаар, сургалтын үйл ажиллагаа эхлэх бэлтгэл хангагджээ.

Журмын 2.3 дахь хэсэгт заасны дагуу Мэргэжлийн болон Техникийн боловсролын сургалтын байгууллагад багшлах эрхийн сургалтыг танхим, цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулах бөгөөд 2025 оны 1 дүгээр сарын 22, 23, 24-ний өдрүүдэд танхимын сургалт Техник технологийн дээд сургуулийн байранд эхэлнэ.

Танхимын сургалтын агуулгаар:

  • Эрэлтэд суурилсан мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалт

  • Багшийн хөгжил, ур чадвар

  • Шинэ зууны багшлахуй ба суралцахуйн онцлог онол, арга зүй

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй

  • Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүй

Шалгуур шаардлага хангасан оролцогчдын бүртгэлийг баталгаажуулах үйл ажиллагааг 1 дүгээр сарын 15-аас 21-ний өдрүүдэд зохион байгуулж сургалтын хөтөлбөр, хичээллэх хуваарь, дэлгэрэнгүй мэдээллийг оролцогчдын мэйлээр илгээж эргэх холбоо тогтооно.

Хуваалцах