Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээ хийв
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг 5 шалгуур 17 үзүүлэлтийн хүрээнд 3 дахь өдрөө зохион байгуулалтын удирдамжийн дагуу явуулж байна.
Мэдээллийн алба

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг 5 шалгуур 17 үзүүлэлтийн хүрээнд 3 дахь өдрөө зохион байгуулалтын удирдамжийн дагуу явуулж байна. Гагнуур мэргэжлийн хөтөлбөрөөр 13 сургалтын байгууллагын 231, хэвлэлийн график дизайн мэргэшлийн хөтөлбөрөөр 6 сургалтын байгууллагын 132, барилгын цахилгаанчин хөтөлбөрөөр 11 сургалтын байгууллагын 188, барилгын мужаан мэргэжлийн хөтөлбөрөөр 6 сургалтын байгууллагын 86 суралцагч буюу түүврээр сонгогдсон нийт 637 суралцагч ур чадварын үнэлгээнд хамрагдлаа.
Ур чадварын үнэлгээг нийгмийн түншлэлийн хүрээнд сургалтын байгууллагын төгсөлтийн үнэлгээг хийж байсан туршлагатай, үнэлгээний ажилтны гэрчилгээтэй ажил олгогч байгууллагын төлөөллөөс хийж байгаа бөгөөд суралцагчийн үнэлгээний үр дүнг mbs.eec.mn системд оруулж байна.
Мөн сургалт явуулж буй нийт хөтөлбөрийн хүрээнд ХАБЭА-н шаардлага хангасан сургалтын орчныг бүрдүүлсэн байдал, дотуур байрын орчин үйлчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй суралцагч сурах тохируулга, орчин бүрдүүлсэн байдал зэрэг шалгуураар орчны баталгаажилт хийсэн байна.




















