Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Мэргэжлийн дуурийн дуулаачдын уралдааны финалд Монголын найман дуулаач өрсөлдөнө

"Vincero world opera singing competition" мэргэжлийн дуурийн дуулаачдын уралдааны сүүлийн шат буюу финалийн шалгаруулалт 2021 оны 10 сарын 29, 30, 31-нд Итали улсын Наполи хотод зохион байгуулагдах гэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мэргэжлийн дуурийн дуулаачдын уралдааны финалд Монголын найман дуулаач өрсөлдөнө
Мэргэжлийн дуурийн дуулаачдын уралдааны финалд Монголын найман дуулаач өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

“Дуурийн эх орон” Итали улсад анх удаагаа зохион байгуулагдаж буй Италийн алдарт дуурийн дуучин Энрико Карусо агсны 100 жилийн ойд зориулсан "Vincero world opera singing competition" мэргэжлийн дуурийн дуулаачдын уралдааны сүүлийн шат буюу финалийн шалгаруулалт 2021 оны 10 сарын 29, 30, 31-нд Итали улсын Наполи хотод зохион байгуулагдах гэж байна.

Тэмцээний эхний шатны шалгаруулалтууд онлайнаар зохион байгуулагдаж, дэлхийн 5 тивийн 45 орны 730 мэргэжлийн дуучин өрсөлдөж, финалийн шатанд 60 дуучин шалгарснаас Монгол Улсаас С.Бат-Эрдэнэ, Д.Бат-Эрдэнэ, Б.Жавхлантөгс, Д.Дагвадорж, Д.Эрдэнэ-Очир, Т.Энхбат, С.Батчимэг, Б.Батжаргал нарын 8 дуучин шалгарч төгсгөлийн шатны шалгаруулалтад оролцохоор болсон билээ.

Энэхүү тэмцээн нь дэлхий даяар нээлттэй сонгон шалгаруулалттай явагдсанаараа онцлогтой. Мөн финалийн шалгаруулалтыг дэлхийн xамгийн нэр xүндтэй театруудын уран сайxаны удирдаачид - заxирлуудаас бүрдсэн шүүгчдийн комисс үнэлэн шалгаруулна.

Хуваалцах