Мэргэжлийн хяналтын байгууллага алт олборлогчдыг дэмжинэ
Манай улс өнгөрсөн онд 13.8 тонн алт олборлосон бөгөөд энэ жил 20 тонныг олборлох зорилт тавиад байна.
Мэдээллийн алба

Манай улс өнгөрсөн онд 13.8 тонн алт олборлосон бөгөөд энэ жил 20 тонныг олборлох зорилт тавиад байна. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас баталсан “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө”-ний дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд, “Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо”-ны тэргүүн Т.Ганболд нар хамтран ажиллах тухай баримт бичигт 2015.06.08-ны өдөр гарын үсэг зурлаа.
Энэ нь хүн амын амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд онц хохирол учруулсан, аюулгүй ажиллагааны дүрмийг удаа дараа зөрчсөн зэрэг шалтгаанаар хуульд заасны дагуу үйл ажиллагааг нь зогсоох, түдгэлзүүлэх, тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгохоос бусад тохиолдолд Мэргэжлийн хяналтын байгууллага алт олборлогч аж ахуйн нэгжүүдээ дэмжиж хамтран ажиллана гэсэн үг юм.
Тухайлбал тухайн аж ахуйн нэгж уурхайд үйл ажиллагаа явуулахын тулд баримт бичгээ бүрдүүлэхээс эхлээд бүрдүүлж байх явцад нь мэргэжил, арга зүйгээр хангаж зөвлөн туслана. Мөн уул уурхайн салбарыг хөгжүүлэх богино, урт хугацааны хөтөлбөр боловсруулах, олборлолт явуулсан талбайд нөхөн сэргээлт хийлгэх зэрэг олон чиглэлээр дэмжиж ажиллахаар боллоо.
“Алт үйлдвэрлэгчдийн холбоо” нь гишүүн байгууллагууддаа уул уурхайн салбарт төрөөс баримтлах бодлого, шийдвэрийг сурталчлах, Урт нэртэй гэгдэх хуулийг дагаж мөрдөх, ордыг иж бүрэн ашиглах, нөхөн сэргээлтээ чанартай хийх, алт олборлолтоо нэмэгдүүлж, ил тод байдлаа хангах юм.
Дамбадаржаагийн уулзвараас Шаргаморьт, Хандгайт чиглэлийн авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд 06 дугаар сарын 10-наас 07 дугаар сарын 08-нийг хүртэл Дамбадаржаагийн уулзвараас Шадивлангийн шинэ уулзвар хүртэлх хэсэгт авто замын хөдөлгөөнийг хааж хиймэл байгууламжийн ажил хийгдэнэ. Иймд хотын төвөөс хойд чиглэлийн зуслан, зуслангаас хотын төв чиглэлд зорчих иргэд Сэлбэ голын зүүн эрэг дагуух Шадивлангийн авто замыг сонгож зорчино уу.
Зам хаасан бүсийн иргэдэд түр зам ашиглаж бага оврын нийтийн тээврийн автобусаар үйлчилнэ. Зам засварын үед иргэд аль болох хувийн тээврийн хэрэгслээс татгалзахыг зөвлөж байна.
Төв цэвэрлэх байгууламж 6 дугаар сарын 15-ны өдөр 48 цаг тэг зогсолт хийж, элэгдэж цоорсон бетон ханыг засахаар болжээ. Энэ шийдвэрийг Нийслэлийн захирагчийн ажлын албанаас гаргаж Ус сувгийн удирдах газар мэдэгдсэн байна. Засвар хийх үеэр айл өрхүүдийн ахуйн хэрэглээний усыг хязгаарлахгүй, Туул гол руу ч бохир ус цутгахгүй. Харин Нийслэлийн захирагчийн албаны зүгээс хотын оршин суугчдаас энэ 48 цагт хувцас угаахгүй, усанд орохгүй байхыг хүсчээ. Мөн Аж ахуйн нэгжүүдийг хэрэглээний усаа энэ үеэр багасгахыг зөвлөсөн байна.


















