Мэргэжлийн хяналтын байгууллага хариуцлагын аян зарлалаа
Мэргэжлийн хяналтын байгууллага энэ сарын 11-ний өдрөөс эхлэн сарын хугацаатай сахилга хариуцлагын аян зарлалаа. Аянд мэргэжлийн хяналтын байгууллагын бүх ажилтнууд хамрагдах бөгөөд 170 гаруй ажилтан албан хаагчид “Байгууллагаараа авлигагүй, ёс зүйтэй байх мэдэгдэл”-д гарын үсэг зурлаа.
Мэдээллийн алба

Мэргэжлийн хяналтын байгууллага энэ сарын 11-ний өдрөөс эхлэн сарын хугацаатай сахилга хариуцлагын аян зарлалаа. Аянд мэргэжлийн хяналтын байгууллагын бүх ажилтнууд хамрагдах бөгөөд 170 гаруй ажилтан албан хаагчид “Байгууллагаараа авлигагүй, ёс зүйтэй байх мэдэгдэл”-д гарын үсэг зурлаа. Өнгөрөгч онд Монгол Улсын Шадар сайдын санаачилсан “Ард түмэн Та-Хаан” форумын хүрээнд төрийн байгууллагуудад сахилга хариуцлагыг сайжруулах тухай асуудал ихээр хөндөгдсөн нь аяныг эхлүүлэх үндэс болжээ. Тус аян аймаг, нийслэл, дүүрэг, хилийн боомтуудад ч хамааралтай аж.
Аяны хүрээнд “Мэргэжлийн хяналтын шинэчлэлд-Миний оролцоо” эссе бичлэгийн уралдаан, олон нийтийн санал асуулга, цуврал хэлэлцүүлэг зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулах юм байна.


















