Мэргэжлийн сүмоч Аби зодог тайлах хүсэлтээ хүргүүлжээ
Өдгөө 26 настай тэрбээр Нагоя башёгийн үеэр цар тахлын үед тогтоосон дэглэмийг зөрчсөн үндэслэл нь томоохон шалтгаан болж байгаа аж.
Мэдээллийн алба

Японы мэргэжлийн сүмо бөхийн комүсүби асан Аби сүмогийн холбоонд зодог тайлах хүсэлтээ хүргүүлжээ.
Өдгөө 26 настай тэрбээр Нагоя башёгийн үеэр цар тахлын үед тогтоосон дэглэмийг зөрчсөн үндэслэл нь томоохон шалтгаан болж байгаа аж.
Тодруулбал, башё эхлэхийн өмнө болон башёгийн дундуур өөр дэвжээний доогуур зиндааны бөхчүүдтэй гадуур гарч, уушийн газраар үйлчлүүлсэн нь илчлэгдсэн байна.
Гэхдээ сүмогийн холбоо түүний зодог тайлах хүсэлтийг одоохондоо хэлэлцэж батлаагүй байгаа гэнэ.


















