Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мэргэжлийн сургалтын хөтөлбөр хэрэгжиж байна

Богино хугацаанд, хүссэн мэргэжлээ, үнэ төлбөргүйгээр эзэмших боломжтой сургалт нийслэл хотноо хэрэгжиж буй.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мэргэжлийн сургалтын хөтөлбөр хэрэгжиж байна
Мэргэжлийн сургалтын хөтөлбөр хэрэгжиж байна. Зураг: МҮОНРТ

Богино хугацаанд, хүссэн мэргэжлээ, үнэ төлбөргүйгээр эзэмших боломжтой сургалт нийслэл хотноо хэрэгжиж буй.

Манай улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 10 орчим хувьтай байдаг. Үүнд ажилд орсон хэн нэгнийг тухайн байгууллага нь халдаг эсвэл мэргэжил эзэмшээгүй болохоор нь зөвшөөрдөггүй, ажил байлаа ч цалин багатай гээд ордоггүй зэрэг шалтгаан нөлөөлдөг.

Тиймээс иргэн та 30-45 хоногийн хугацаанд үсчин, оёдолчин, барилгачин гэх мэт эрэлт хэрэгцээтэй 40 мэргэжлээс сонголтоо хийж болох юм байна. Энэхүү хөтөлбөрийг Хөдөлмөрийн яам, нийслэлийн хөдөлмөрийн газраар дамжуулан тав дахь жилдээ хэрэгжүүлж байна.

Хуваалцах