Мэргэжлийн ур чадвараас гадна зөөлөн ур чадвар эзэмшсэн мэргэжилтэнг ажил олгогчид хайж байна
Технологийн дэвшил хөгжихийн хэрээр харилцаа хандлага сайтай, цаг баримталдаг, хариуцлагатай ажиллах хүч хөнгөн үйлдвэрлэлд эрэлттэй байна.
Мэдээллийн алба

Мэргэжлийн ур чадвараас гадна зөөлөн ур чадварыг эзэмшсэн мэргэжилтэнг ажил олгогчид хайж эхэлсэн.
Технологийн дэвшил хөгжихийн хэрээр харилцаа хандлага сайтай, цаг баримталдаг, хариуцлагатай ажиллах хүч хөнгөн үйлдвэрлэлд эрэлттэй байна.
Иймд сургалтын хөтөлбөр, агуулгадаа энэ төрлийн сургалтуудыг цогцоор нь оруулж өгөх шаардлага боловсролын байгууллагуудад бий болжээ.
"Говь", "Ханбогд" зэрэг томоохон үйлдвэрүүд төгсөгчдөөс энэ төрлийн чадвар харж ажилд урьж байна гэж Монгол-Солонгос политехникийн коллежийн захирал н.Түмэндэмбэрэл ярилаа.
Mongolian National Radio · Мэргэжлийн ур чадвараас гадна зөөлөн ур чадвар эзэмшсэн мэргэжилтэнг ажил олгогчид хайж байна
Улсын хэмжээнд тэргүүлэх салбарын эрэлттэй 60 гаруй мэргэжил байна.
Үүний ихэнх нь хөнгөн болоод аж үйлдвэрийн салбарынх байгаа юм.


















