Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мэргэн буудагч тодров

Мэргэн буудагч болоод буудлагын аварга шалгаруулах тэмцээнийг БХИС-иас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мэргэн буудагч тодров
Мэргэн буудагч тодров. Зураг: МҮОНРТ

Мэргэн буудагч болоод буудлагын аварга шалгаруулах тэмцээнийг БХИС-иас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ удаагийн тэмцээнд Зэвсэгт хүчин, ТЕГ, ЦЕГ, ШШГЕГ, ХСИС зэрэг Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүргийн байгууллагын баг тамирчид оролцов.

Тэргүүн байрт багийн дүнгээр Зэвсэгт хүчний 015 дугаар анги, хоёрдугаар байрт Зэвсэгт хүчний 150 дугаар анги, гуравдугаар байрт Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн баг тамирчид оржээ. Мэргэн буудагчаар БХИС-ийн багш, дэслэгч н.Мөнхсаруул тодорсон байна.

Хуваалцах