Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Мэргэшлийн шалгалтыг энэ сарын 23-нд авна

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас зарласан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх иргэнийг сонгон шалгаруулах мэргэшлийн шалгалтыг энэ сарын 23-нд Сүхбаатар дүүргийн 71 дүгээр сургуулийн хойно байрлах “Гэгээрэл хөгжил төв”-ийн байранд авна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мэргэшлийн шалгалтыг энэ сарын 23-нд авна
Мэргэшлийн шалгалтыг энэ сарын 23-нд авна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас зарласан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх иргэнийг сонгон шалгаруулах мэргэшлийн шалгалтыг энэ сарын 23-нд Сүхбаатар дүүргийн 71 дүгээр сургуулийн хойно байрлах “Гэгээрэл хөгжил төв”-ийн байранд авна.


Та “Улаанбаатар хотын Бизнес хөгжлийн төв”-д энэ сарын 19, 20-нд 09-17 цагт очиж бүртгүүлээрэй. Мэргэшлийн шалгалтад орох бол үйлчилгээний зардал 10 мянган төгрөг юм байна. Бүртгүүлэхдээ, төрийн албан хаагчийн анкет, боловсролын төвшинг тодорхойлсон баримт бичгийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт, ажил байдлын тодорхойлолт, иргэний үнэмлэхний эх, хуулбар, “3 х 4”-ийн хэмжээтэй цээж зураг дөрвөн хувь, ажилласан хугацаа болон нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтрийн эх хувийг бүрдүүлээрэй.

Энэ сарын 21-ний 14.00 цагаас өмнө Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсаар шалгалт өгөх иргэдийн нэр, цагийн хуваарийг мэдээлэх аж.

Хуваалцах