Мэргэшсэн жолооч нарыг ажилд зуучлах өдөрлөг өнөөдөр дуусна
Зам, тээврийн хөгжлийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Автотээврийн үндэсний төв хамтран мэргэшсэн жолооч нарыг ажилд зуучлахаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Мэдээллийн алба

Тодруулбал, улс хоорондын ачаа тээвэрлэлт хариуцсан аж ахуйн нэгж байгууллагуудад хэрэгцээтэй мэргэшсэн жолоочийг ажилд зуучлах, ажил хайгч иргэдийг ажлын байраар хангах нэгдсэн өдөрлөг, арга хэмжээг Хөдөлмөрийн ордонд өчигдрөөс эхлэн зохион байгуулсан бөгөөд өнөөдөр үдээс хойш дуусах юм.
Тус өдөрлөгт улс хоорондын байнгын ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгч 37 аж ахуйн нэгж оролцох бөгөөд 450 орчим мэргэшсэн жолооч шаардлагатай талаар судалгаагаа ирүүлсэн байна. Энэ үеэр бүртгүүлсэн иргэдээс мэргэшсэн жолоочийн сургалтад хамрагдах шаардлагатай иргэдийг сургалтад хамруулж, сургалтын дараа ажилд зуучлах аж.
Өдөрлөгийн үеэр бүртгүүлэх иргэдэд C, E ангилалтай байх ерөнхий шаардлага тавьж буйгаас гадна дан С болон Е ангилалтай байж болох юм байна.
Эх сурвалж: Зам тээврийн яам