Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Соёл, спорт

Мэрилин Мэнсоний шинэ дууны клип цацагдлаа

Уг цомгийн хавтасны зургийн хувьд Мэрилин Мэнсон өөрийн зурсан "Хязгааргүй харанхуй" хэмээх уран зургаа ашигласан

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мэрилин Мэнсоний шинэ дууны клип цацагдлаа
Мэрилин Мэнсоний шинэ дууны клип цацагдлаа. Зураг: МҮОНРТ

Мэрилин Мэнсон "We Are Chaos" нэртэй шинэ цомгийнхоо нээлтийг зарлалаа. Энэхүү цомог нь “Loma Vista Recordings”-оор ирэх есдүгээр сарын 11-нд худалдаанд гарах бөгөөд энэ сарын 29-нд хөгжимчин Мэтт Махурин найруулсан “We are chaos” дууныхаа клипийг цацлаа.

Сонирхуулахад, Уг цомгийн хавтасны зургийн хувьд Мэрилин Мэнсон өөрийн зурсан "Хязгааргүй харанхуй" хэмээх уран зургаа ашигласан бөгөөд энэ нь шинэ цомгийн арав дахь дуутай нь ижил нэртэй аж.

Эх сурвалж: P3 FM 100.9

Хуваалцах