Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Меркель Орост юу гэж анхааруулав?

Орос Крымтэй холбоотой зөрчлийг намжаах алхам хийхгүй бол Европийн Холбоо тус улсын эсрэг хоригоо чангатгана гэж Германы Канцлер Ангела Меркель мэдэгдлээ. Меркель Европийн Холбооны дээд хэмжээний уулзалтын өмнө хэлсэн үгэндээ одоогийн улс төрийн нөхцөл байдлаас болж Их-8 –ын утга учир алдагдаад байг

РА
РАЛЬДИЙ.А

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Меркель Орост юу гэж анхааруулав?
Меркель Орост юу гэж анхааруулав?. Зураг: МҮОНРТ

Орос Крымтэй холбоотой зөрчлийг намжаах алхам хийхгүй бол Европийн Холбоо тус улсын эсрэг хоригоо чангатгана гэж Германы Канцлер Ангела Меркель мэдэгдлээ. Меркель Европийн Холбооны дээд хэмжээний уулзалтын өмнө хэлсэн үгэндээ одоогийн улс төрийн нөхцөл байдлаас болж Их-8-ын утга учир алдагдаад байгааг мөн онцлосон байна. Крымийн удирдлагууд Украйнаас туурга тусгаарлаж, Орост нэгдэх хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа тус хойгт нөхцөл байдал хурцадмал хэвээр байгаа юм. Тухайлбал, лхагва гарагт Оросыг дэмжигчид Крым дэх хоёр ч цэргийн баазыг хяналтдаа оруулсан байна. Крымийн асуудалтай холбоотойгоор барууны улсууд Орост эдийн засгийн хориг тавих асуудлыг хэлэлцэж байгаа юм. Гэхдээ энэ нь олон улсын хууль дүрэмд үндэслээгүй, хууль бус арга хэмжээ байх болно гэж Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдсэн байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Хуваалцах