"Мерседес Бенц" компани 1924 оны энэ өдөр байгуулагджээ
1924 оны тавдугаар сарын 11-нд авто машин үйлдвэрлэгч "Мерседес Бенц" компани байгуулагджээ.
Мэдээллийн алба

1924 оны тавдугаар сарын 11-нд авто машин үйлдвэрлэгч "Мерседес Бенц" компани байгуулагджээ. 1886 онд Германы инженер Карл Бенц дотоод шаталтат хөдөлгүүр бүхий авто машин үйлдвэрлэжээ.
Харин 1885 онд "Готтлиб Даймлер" дотоод шаталтат хөдөлгүүрээр ажилладаг анхны тээврийн хэрэгсэл зохион бүтээсэн нь мотоцикл байлаа. Авто машины түүхийг бүтээгч энэ хоёр эрхэм тус тусдаа "Даймлер-Моторен Gesellschaft" болон "Бенц" нэртэй компани байгуулан өрсөлдөж байсан хэдий ч 40 жилийн дараа буюу 1924 оны энэ өдөр хоёр компанийг нэгтгэн "Мерседес Бенц" компанийг үүсгэн байгуулсан түүхтэй юм.

"Мерседес Бенц" хэмээх тэмдэг нь газар, агаар болон далай тэнгисээр зорчих зориулалттай дотоод шаталтат хөдөлгүүр бүхий бага оврын төхөөрөмж гэсэн утгатай юм байна.


















