Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мэс заслын бүтээгдэхүүнүүдийн асуудлаар хэлэлцэнэ

Зарим эмч, эрүүл мэндийн байгууллага ёс зүй, хариуцлага алдаж байгааг мэргэжилтнүүд шүүмжиллээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мэс заслын бүтээгдэхүүнүүдийн асуудлаар хэлэлцэнэ
Мэс заслын бүтээгдэхүүнүүдийн асуудлаар хэлэлцэнэ. Зураг: МҮОНРТ

Зарим эмч, эрүүл мэндийн байгууллага ёс зүй, хариуцлага алдаж байгааг мэргэжилтнүүд шүүмжиллээ. Тухайлбал, Гэмтэл Согог судлалын үндэсний төвд ажилладаг зарим эмч, улсын эмнэлгийг ашиглан, гэр бүлийн гишүүний компаниар дамжуулан чанарын баталгаагүй хиймэл үе авчирч байна. Тэд тус эмчилгээний түүхий эдээ хагалгааны тасгийн өрөөнүүдэд 4-6 эмчийн “мэдэлд” хадгалан нэг үеийг 3500 - 4500 америк доллароор үнэлж, үе суулгах хагалгааг хийдэг байгаа юм. Энэ нь эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн үйлдэл гэдгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан хэллээ.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын хяналтын улсын ахлах байцаагч н.Оюунчимэгийн яриаг хүргэж байна. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд Гэмтэл Согог судлалын үндэсний төвд үе шилжүүлэн суулгах мэс ажилбарыг ямар нэгэн стандарт, удирдамжгүй хийж иржээ. Тэгвэл дүрэм, стандартгүй хийсэн хагалгаанаас гарах сөрөг үр дагаврыг хэн хүлээх вэ. Нөгөөтэйгүүр хиймэл үе, имплант авчран өндөр өртгөөр дур мэдэн мэс ажилбар хийсээр байгаа эмч нарт ямар хариуцлага ногдуулах вэ. Энэ сэдвээр өнөөдөр 18 цагт МҮОНР “Тусгал” мэдээллийн хөтөлбөрөөр зочинтой шууд ярилцана.

Хуваалцах