Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Мета” компани “,”твиттер”-ийг орлох зорилготой “threads” аппликэйшн туршив

“Мета” платформыг үүсгэн байгуулагч Марк Цукерберг “Твиттер” компанийг эзэмшигч Илон Маск-ийн эсрэг ээлжит довтолгоо болгож, “Твиттер” апптай өрсөлдөх “Thread” гэх Инстаграмын түнш аппликэйшнийг нээн туршиж эхэллээ. Уг аппликэйшн дээрх анхны постондоо Цукерберг “За, э

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Мета” компани “,”твиттер”-ийг орлох зорилготой “threads” аппликэйшн туршив
“Мета” компани “,”твиттер”-ийг орлох зорилготой “threads” аппликэйшн туршив. Зураг: МҮОНРТ

“Мета” платформыг үүсгэн байгуулагч Марк Цукерберг “Твиттер” компанийг эзэмшигч Илон Маск-ийн эсрэг ээлжит довтолгоо болгож, “Твиттер” апптай өрсөлдөх “Thread” гэх Инстаграмын түнш аппликэйшнийг нээн туршиж эхэллээ. Уг аппликэйшн дээрх анхны постондоо Цукерберг “За, эхэлцгээе. Thread-д тавтай морил” гэж бичсэн бол аппликэйшн нээгдсэн даруйдаа эхний дөрвөн цагт нийт 5 сая шинэ хэрэглэгчтэй болсон байна.

Энэ шинэ апп нь Твиттертэй ижил богино нийтлэл бичиж болдог, таалагдсан гэх товч дардаг үйлдэлтэй, нийтлэлийг бусадтай дамжуулан хуваалцаж, хариулж болдог гэдгээрээ онцлог, харин одоохондоо хэрэглэгчид хоорондоо зурвас бичиж болдоггүй юм байна. Нэг богино пост нийт 500 тэмдэгт хүртэл байж болох ба үүндээ интернэт холбоос, зураг, 5 минут хүртэлх бичлэг хавсаргаж болдог гэнэ. Мөн түүнчлэн дэлхийн 100 гаруй улс оронд ашиглах, мөн Apple App Store, Google Play Store хоёрын аль аль дээр нь татаж ашиглах боломжтой. Уг аппыг Инстаграмтай эн зэрэгцэхүйц болох ирээдүйтэй, зар сурталчилгаа явуулах боломжтой гэдэг үүднээс хөрөнгө оруулагчид уралдан хөрөнгө оруулсаар байна гэж шинжээчид дүгнэжээ.

Thread нь дангаар нь ашиглаж болох нэг апп боловч Инстаграм хэрэглэгчид Инстаграм хаяг, нууцлалаа ашиглаж тус апп руу давхар нэвтрэх боломжтой. Ингэснээр Инстаграмыг сар тутам ашигладаг нийт 2 тэрбум гаруй хэрэглэгч энэхүү аппыг илүү хялбараар нэвтэрч ашиглах боломж үүсэж байгаа юм. Шинэ аппликэйшн ашиглалтад орсон даруй Лхагва гаргийн байдлаар Мета компанийн хувьцаа 3 хувиар өсөж, өрсөлдөгч технологийн компаниудаас толгой цохиж эхэлжээ.

Хуваалцах