Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МЕТА компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Харилцаа холбооны зохицуулах хорооны урилгаар МЕТА компанийн Ази, Номхон далайн бүс, төв Ази хариуцсан Олон нийтийн бодлогын хэлтсийн дарга Сенүра Абейвардена тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МЕТА компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
МЕТА компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

Харилцаа холбооны зохицуулах хорооны урилгаар МЕТА компанийн Ази, Номхон далайн бүс, төв Ази хариуцсан Олон нийтийн бодлогын хэлтсийн дарга Сенүра Абейвардена тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна.

2024 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр ХХЗХ-ны дарга Г.Чинзориг болон бусад холбогдох албан хаагчид МЕТА компанийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж ногоон сувгийн үр ашгийг дээшлүүлэх, Фэйсбүүк орчинд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахад хамтран ажиллах, сонгуулийн сурталчилгааны ил тод, нээлттэй, шударга байдлыг бүрдүүлэх, хуурамч мэдээ, мэдээлэл, хуурамч хаягийг бууруулах технологийн боломж, олон улсын чиг хандлага болон МЕТА компанийн бодлого зохицуулалт, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний талаар санал солилцлоо.

МЕТА компанийн төлөөлөгчид нь Сонгуулийн ерөнхий хороо болон Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран цахим орчинд хүний эрхийг хамгаалах, ил тод, хариуцлагатай, сонгуулийн шударга тогтолцоог дэмжихэд улс төрийн нам, эвсэл болон хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд зориулсан сургалтыг 2024 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байна гэж Харилцаа холбооны зохицуулах хорооноос мэдээллээ.

Хуваалцах