Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Метилийн спирт агуулсан гоо сайхны бүтээгдэхүүнээс болж хордсон хүний тоо нэмэгджээ

ОХУ-ын Эрхүү мужид метилийн спирт агуулсан гоо сайхны бүтээгдэхүүн ууснаас болж хордож амиа алдсан хүний тоо 74 болж нэмэгдсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Метилийн спирт агуулсан гоо сайхны бүтээгдэхүүнээс болж хордсон хүний тоо нэмэгджээ
Метилийн спирт агуулсан гоо сайхны бүтээгдэхүүнээс болж хордсон хүний тоо нэмэгджээ. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Эрхүү мужид метилийн спирт агуулсан гоо сайхны бүтээгдэхүүн ууснаас болж хордож амиа алдсан хүний тоо 74 болж нэмэгдсэн байна.

Үүний зэрэгцээ хордож эмнэлэгт хүргэгдсэн хүний тоо 122-т хүрчээ. Тэд бүгд онгоцтой усанд орохдоо ашигладаг “Боярышник” нэртэй ханд уусан болох нь батлагдсаар байна. 40 рублиэр худалдаалдаг энэ ханданд этилийн спирт агуулагдсан байх ёстой юм байна. Гэвч хордсон хүмүүсийн уусан ханданд үхлийн аюултай метилийн спирт агуулагдаж байсныг тогтоосон.

Түүнчлэн мөрдөгчид үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Иргэд олон нийтэд хуурамч ханднаас болж олон хүн амиа алдаж байгааг анхааруулж сануулж байгаа ч хэрэглэж байгаа хүмүүс цөөнгүй байгааг сүүлийн үеийн мэдээллүүд гэрчилж байна. Албаныхны мэдээгээр ОХУ ын иргэд жилдээ 170 саяаас 250 сая литр спирт агуулсан үнэртүүлэгч, ханд хэрэглэдэг байна. Түүнчлэн энэ төрлийн бүтээгдэхүүний хэрэглээ жилд 20 хувиар өсдөг аж.

Хуваалцах