Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Метилийн спиртэд хордсон байж болзошгүй нас баралт бүртгэгдсэнтэй холбогдуулан анхааруулга хүргэж байна

Нийслэлийн Багануур дүүрэгт шалтгаан тодорхойгүй хордлогод 6 хүн өртөж, 2 хүн нас барсан байна.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Метилийн спиртэд хордсон байж болзошгүй нас баралт бүртгэгдсэнтэй холбогдуулан анхааруулга хүргэж байна
Метилийн спиртэд хордсон байж болзошгүй нас баралт бүртгэгдсэнтэй холбогдуулан анхааруулга хүргэж байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Багануур дүүрэгт шалтгаан тодорхойгүй хордлогод 6 хүн өртөж, 2 хүн нас барсан байна.Тархвар судлалын асуумжаар метилийн спирт уусан байж болзошгүй бөгөөд өртсөн 4 хүнээс нэг хүн Багануур дүүргийн ЭМТ-ийн сэхээнд, гурван хүн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байна.Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Багануур дүүрэг хамтран эрсдэлийн үнэлгээ хийхэд дунд зэргийн эрсдэлтэй гарсан.Нийслэлийн Эрүүл мэндийн хяналтын газраас 5 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна.Иймд иргэд олон нийтийг архи, тамхи зэрэг хорт зуршлуудаас зайлсхийхийг анхааруулж байна.Учир нь архи, спиртэд хордож нас барсан тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдсэн буюу 2020 онд 650 тохиодол байсан бол 2022 онд 1071 болж нэмэгджээ.

Хуваалцах