Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Метро их хотын иргэдийн амьдралын чухал хэрэглээ байдаг

нэг жилийн хугацаанд метро тус хотын иргэдийн амьдралын чухал хэрэглээ болжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Метро их хотын иргэдийн амьдралын чухал хэрэглээ байдаг
Метро их хотын иргэдийн амьдралын чухал хэрэглээ байдаг. Зураг: МҮОНРТ

2021 оны эхний улиралд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын метроны хоёр чиглэлийн зорчигчдын урсгал давхардсан тоогоор 12 770 100 хүрсэн байна. Тодруулбал, тус хотод өдөрт дунджаар давхардсан тоогоор 141 900 хүн метрогоор үйлчлүүлж байгаа юм.

Хөх хотын метро 2019 оны 12 сарын 29-нөөс ашиглалтад орсон бөгөөд өнгөрсөн жил хоёр шугам, 44 өртөөтэй, тус хотын дөрвөн дүүрэгт зорчигчдод үйлчилжээ. Дээрх тоо баримтаас харахад нэг жилийн хугацаанд метро тус хотын иргэдийн амьдралын чухал хэрэглээ болжээ.

Хуваалцах