Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Метроны тасалбараа хуванцраар худалдан авдаг болжээ

Бээжин хотын метроны буудлуудад хуванцар саваар тасалбар худалдан авах боломж бүхий машиныг байрлуулсан байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Метроны тасалбараа хуванцраар худалдан авдаг болжээ
Метроны тасалбараа хуванцраар худалдан авдаг болжээ. Зураг: МҮОНРТ

Бээжин хотын метроны буудлуудад хуванцар саваар тасалбар худалдан авах боломж бүхий машиныг байрлуулсан байна. Хогийн саванд хаягддаг хуванцрыг дахин боловсруулах энэхүү ухаалаг үйлчилгээг хүмүүс ихээр сонирхох болжээ. Энэ ухаалаг машинд ямар ч хуванцар сав хийж болохоос гадна ундааны шил, лааз хийж болох гэнэ. Машинд хуванцар, шил хийсний дараа машин автоматаар үнийг нь төлдөг байна.

Энэхүү үйл ажиллагааг 60 мянган хүн хянаж ажилладаг аж. Хотын удирдлагууд “Хаа сайгүй хог болон хэвтдэг хуванцар савуудыг харахыг хүсэхгүй байна. Иргэд маань энэхүү технологийг ашиглаж сураасай. Хуванцар сав байгальд шингэх нь удаан байдаг. Хуванцраас болж байгаль орчин доройтож байна. Энэхүү технологийг хөгжүүлснийхээ дараагаас хаа сайгүй харагдах тамхины ишийг багасгах аргыг олох болно” гэж ярьжээ.

Ухаалаг машинд хуванцар хийсний дараа машин автоматаар буталж, дахин боловсруулах шат руу шилжүүлдэг байна. “Хэдийгээр энэхүү арга нь байгаль орчны бохирдлын асуудлыг шийдэж байгаа ч бүрэн шийдвэрлэж чадахгүй байгаа юм. Хамгийн гол нь иргэд хуванцар сав байгаль орчинд ямар хор нөлөөтэй байдгийг бүрэн ойлгож, дахин боловруулахын ач холбогдлыг мэддэг болох хэрэгтэй. Тэрхүү мэдлэгийг иргэддээ олгох үечилсэн сургалт, мэдээллийг түгээж байна” гэж хотын удирдлагууд ярьжээ.


Хуваалцах