Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МИАТ-ийн экс удирдлагуудын шүүх хурал үргэлжилж байна

МИАТ-ийн удирдлагаар ажиллах байхдаа "Дайны эрсдлийн даатгалын сан” нэрээр их хэмжээний мөнгө гадаад руу угаасан хэрэгт холбогдчдын хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан Улсын Дээд шүүхэд өнөөдөр болж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МИАТ-ийн экс удирдлагуудын шүүх хурал үргэлжилж байна
МИАТ-ийн экс удирдлагуудын шүүх хурал үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

МИАТ-ийн удирдлагаар ажиллах байхдаа "Дайны эрсдлийн даатгалын сан” нэрээр их хэмжээний мөнгө гадаад руу угаасан хэрэгт холбогдчдын хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан Улсын Дээд шүүхэд өнөөдөр болж байна. МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэг, Р.Бат-Эрдэнэ, Ц.Орхон нарын зургаан хүний хэргийг өнгөрсөн есдүгээр сарын 3-нд Нийслэлийн шүүхээс хэлэлцэж, шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүх хууль зөв хэрэглэсэн, яллагдагчид хууль ёсны дагуу ял оногдуулсан хэмээн үзэж, хэвээр баталсан. Жишээ нь анхан болон давж заалдах шатны шүүхээс МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 13 жил нэг сар, Р.Бат-Эрдэнэд 12.1 жил, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13.1 жил, Ч.Хоролсүрэнгийн дүү, "Монголиан эйрлайнс" группын захирал асан Ч.Суурьтогтоход 10.1 жил, 1997-2007 онд “Голомт” банкны зургаадугаар салбарын захирлаар ажиллаж байсан н.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ял тус тус оноогоод байгаа юм. Шүүх хурал үргэлжилж байна.

Хуваалцах