Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МИАТ-ийн удирдлагууд давж заалдах гомдлоо гаргажээ

МИАТ-ийн экс удирдлагууд болох Ц.Орхон, Б.Бат-Эрдэнэ, Ч.Хоролсүрэн тэргүүтэй шүүгдэгчид, мөн өмгөөлөгчид Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдлоо гаргажээ. “Дайны эрсдэлийн сан” гэгч нэрээр их хэмжээний мөнгө хувьдаа завшсан гэх хэргээр тэдэнд анхан шатны шүүхээс 10-13 жилийн хорих ял оноосон юм.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МИАТ-ийн удирдлагууд давж заалдах гомдлоо гаргажээ
МИАТ-ийн удирдлагууд давж заалдах гомдлоо гаргажээ. Зураг: МҮОНРТ

МИАТ-ийн экс удирдлагууд болох Ц.Орхон, Б.Бат-Эрдэнэ, Ч.Хоролсүрэн тэргүүтэй шүүгдэгчид, мөн өмгөөлөгчид Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдлоо гаргажээ. “Дайны эрсдэлийн сан” гэгч нэрээр их хэмжээний мөнгө хувьдаа завшсан гэх хэргээр тэдэнд анхан шатны шүүхээс 10-13 жилийн хорих ял оноосон юм.

Гэвч тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах, ялаа хөнгөрүүлэхээр дараагийн шатны шүүхэд гомдлоо хүргүүлсэн байна. Ингэснээр тэдний гомдлыг 30 хоногт багтаан шийдэх ёстой ч шүүгчдийн ихэнх нь амарсан байдалтай байгаа аж.

Нийслэлийн прокурорын газраас МИАТ-ийн захирал асан Б.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, түүний дүү “Монголиан эйрлайнс” группын захирал асан Ч.Суурьтогтох, 1997-2007 оны хооронд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3-т зааснаар бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, 166.3-т зааснаар мөнгө угаасан, 156.3.3-т зааснаар банкны хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр буруутгасан билээ.

Түлхүүр үг:МИАТ
Хуваалцах