МИАТ-ийн удирдлагуудтай уулзжээ
Төрийн өмчийн хорооны удирдлага өнөөдөр “МИАТ” ХК-ийн Тамгын газрын дарга Б.Баасанцогт, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ц.Даваасүрэн нартай уулзжээ.
Мэдээллийн алба

Төрийн өмчийн хорооны удирдлага өнөөдөр “МИАТ” ХК-ийн Тамгын газрын дарга Б.Баасанцогт, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ц.Даваасүрэн нартай уулзжээ.
Уулзалтаар “МИАТ” ХК-ийн 2014 оны хагас жилийн эдийн засаг, хөрөнгө оруулалтын тайланг сонссон аж. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Том төрөөс, Ухаалаг төр лүү ” санаачилга болоод Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд төрийн өмчит хуулийн этгээд, компаниудын үйл ажиллагааг хэрхэн сайжруулах талаар талууд ярилцжээ. Өөрөөр хэлбэл, “МИАТ” ХК-ийн одоогийн бүтцийг цогцоор нь сайжруулах, боловсон хүчний чадавхийг ахиулах, ажиллагсдын ёс зүй, дүрэм, журмыг боловсронгуй болгох талаар ТӨХ-ны удирдлагын түвшинд санал санаачилга гаргаж ажиллахаа энэ үеэр албаны хүмүүс илэрхийлжээ.
Мөн “МИАТ” ХК-ийн хариуцлагатай албан тушаалтан болон гадаад улс оронд төлөөлөгчөөр сууж буй зарим хүмүүстэй хариуцлага тооцох, ёс зүйн асуудлыг эргэж ярихаар энэхүү албаны уулзалт өндөрлөсөн байна.


















