“МИАТ” ХК-ийн гүйцэтгэх удирдлагыг гадаадын мэргэшсэн багт шилжүүлнэ
Засгийн газраас "МИАТ” ХК-ийн санхүү, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, нислэгийн аюулгүй байдлыг хангах, үндэсний боловсон хүчнийг дагалдуулан бэлтгэх зорилго бүхий шийдвэр гаргалаа.
Мэдээллийн алба

Засгийн газраас "МИАТ” ХК-ийн санхүү, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, нислэгийн аюулгүй байдлыг хангах, үндэсний боловсон хүчнийг дагалдуулан бэлтгэх зорилго бүхий шийдвэр гаргалаа. Шийдвэрийн дагуу тус компанийн гүйцэтгэх удирдлагыг менежментийн гэрээний үндсэн дээр олон улсын нэр хүнд бүхий, ашиг сонирхлын зөрчилгүй гадаадын агаарын тээвэрлэгч компанийн мэргэшсэн багаар гүйцэтгүүлэхийг Төрийн өмчийн хорооны дарга болон тус компанийн ТУЗ-д үүрэг болголоо.


















