Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МИАТ компаниас “Үйлчлүүлэгчдэд ээлтэй загвар тасаг” тохижуулан хүлээлгэн өглөө

МИАТ компанийн 70 жилийн ойн хүрээнд ХУД ЗДТГ-ын 50 жилийн ойг тохиолдуулан тус дүүргийн Нэгдсэн эмнэлэгт “Үйлчлүүлэгчдэд ээлтэй загвар тасаг”-ийг бүрэн тохижуулан хүлээлгэн өгөх арга хэмжээ

НХ
Нийслэлийн Хан-Уул дүүрэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МИАТ компаниас “Үйлчлүүлэгчдэд ээлтэй загвар тасаг” тохижуулан хүлээлгэн өглөө
МИАТ компаниас “Үйлчлүүлэгчдэд ээлтэй загвар тасаг” тохижуулан хүлээлгэн өглөө. Зураг: МҮОНРТ

МИАТ компанийн 70 жилийн ойн хүрээнд ХУД ЗДТГ-ын 50 жилийн ойг тохиолдуулан тус дүүргийн Нэгдсэн эмнэлэгт “Үйлчлүүлэгчдэд ээлтэй загвар тасаг”-ийг бүрэн тохижуулан хүлээлгэн өгөх арга хэмжээ өнөөдөр дүүргийн Нэгдсэн эмнэлэгт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд МИАТ компанийн гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан, ХУД-ийн Засаг дарга Ж.Ганхуяг, Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Бааст, МИАТ компанийн дэд захирал Н.Ганболд нар оролцлоо.

МИАТ компанийн энэхүү сайн үйлсийн аян нь дүүргийн иргэдийн эрүүл мэндийг дэмжих, сахин хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхэд бодитой хөрөнгө оруулалт боллоо. Энэхүү “Үйлчлүүлэгчдэд ээлтэй загвар тасаг”-ийг МИАТ компаниас 15 сая төгрөгөөр иж бүрэн тохижуулсан байна.

Хуваалцах