Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“МИАТ” ТӨХК Эрээн хотруу шууд нислэг үйлдэнэ

Үндэсний Агаарын Тээвэрлэгч “МИАТ” ТӨХК энэ сарын 18-ны өдрөөс эхлэн БНХАУ-ын Эрээн хотын чиглэлд шууд нислэг хийхээр боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“МИАТ” ТӨХК Эрээн хотруу шууд нислэг үйлдэнэ
“МИАТ” ТӨХК Эрээн хотруу шууд нислэг үйлдэнэ. Зураг: МҮОНРТ

Үндэсний Агаарын Тээвэрлэгч “МИАТ” ТӨХК энэ сарын 18-ны өдрөөс эхлэн БНХАУ-ын Эрээн хотын чиглэлд шууд нислэг хийхээр боллоо.

“МИАТ” компани орчин үеийн тохилог тав тухтай Боинг 737-800 агаарын хөлгөөрөө Эрээн хот уруу долоо хоногт хоёр удаа буюу даваа, лхагва гаригт шууд нислэг үйлдэнэ. Улаанбаатар Эрээн хотын хоорондох нислэг нэг цаг үргэлжилэх аж. Жилд давхардсан тоогоор 2.2 сая орчим монголын иргэн Эрээн хот уруу зорчдог гэсэн судалгаа байдаг бөгөөд эдгээр зорчигчдын нэлээд хэсэг нь МИАТ компаниар үйлчлүүлнэ гэж тус компани тооцож байна. Өмнө нь Эрээн хотруу 10 гаруй цаг галт тэргээр зорчдог байсан бол МИАТ компани тус хотруу ийнхүү нислэг үйлддэг болсноор ердөө ганцхан цаг нисээд очих боломжтой болж байна.

Эрээн хотын нисэх буудал нь байгуулагдаад удаагүй бөгөөд Бээжин, Хөх хот, Ордос аймгууд руу шууд нислэг үйлддэг, цагт 400 хүнд үйлчлэх хүчин чадал бүхий орон нутгийн нисэх буудал юм.

Хуваалцах