Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МИАТ-ын экс дарга нар төрийг хохиролгүй болгожээ

Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж Дүүргийн 2 дугаар прокурорын газраас хяналт тавин ажиллаж төрд учруулсан 291.708 ам доллар буюу 338.447.181.36 төгрөгийг нөхөн төлүүлж улсын орлогод оруулсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МИАТ-ын экс дарга нар төрийг хохиролгүй болгожээ
МИАТ-ын экс дарга нар төрийг хохиролгүй болгожээ. Зураг: МҮОНРТ

МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Эрдэнэбилэг, н.Хоролсүрэн нар нь 2008 оны 3-8 дугаар сард МИАТ ТӨХК-иас электрон тийзийн дэмжлэг төлбөр гэх нэрээр хууль бусаар нийт таван удаагийн үйлдлээр БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонгконг руу 291.708 ам.доллар буюу 338.447.181.36 төгрөгийг шилжүүлж онц их хэмжээний хохирол учруулжээ.

Эдгээр хүмүүсийн үйлдэлд ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж Дүүргийн 2 дугаар прокурорын газраас хяналт тавин ажиллаж төрд учруулсан 291.708 ам доллар буюу 338.447.181.36 төгрөгийг нөхөн төлүүлж улсын орлогод оруулсан байна.

Хуваалцах