Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МИАТ-ын экс удирдлагуудын гомдлыг хэлэлцэнэ

Өнөөдөр буюу энэ сарын 27-нд “Дайны эрсдлийн сан” хэмээх нэрээр их хэмжээний мөнгө завшсан МИАТ-ийн экс удирдлагуудын гомдлыг Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимд хэлэлцэнэ. Анхан шатны шүүхээс МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 14 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12 жил нэг сар, Ц.Орхонд 11 жил, дэд зах

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МИАТ-ын экс удирдлагуудын гомдлыг хэлэлцэнэ
МИАТ-ын экс удирдлагуудын гомдлыг хэлэлцэнэ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу энэ сарын 27-нд “Дайны эрсдлийн сан” хэмээх нэрээр их хэмжээний мөнгө завшсан МИАТ-ийн экс удирдлагуудын гомдлыг Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимд хэлэлцэнэ.

Анхан шатны шүүхээс МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 14 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12 жил нэг сар, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13 жил нэг сар, Ч.Хоролсүрэнгийн дүү "Монголиан эйрлайнс" группын захирал асан Ч.Суурьтогтоход 10 жил нэг сар, 1997-2007 онд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ял тус тус оноосон юм. Харин уг хэрэгт нэр холбогдоод байсан МИАТ компанийн захирал асан Ц.Орхоны эхнэр Ү.Цэцэгмаа, Б.Эрдэнэбилэгийн дүү Б.Мандахбаяр нарын хэргийг Прокуророос нотлох баримтаар тогтоогдоогүй хэмээн үзэж хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн билээ.

Тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан учраас ийнхүү хэлэлцэх юм байна.

Түлхүүр үг:Өнөөдөр буюу энэ сарын 27-нд “Дайны эрсдлийн сан” хэмээх нэрээр их хэмжээний мөнгө завшсан МИАТ-ийнБ.Бат-Эрдэнэд 12 жил нэг сарЦ.Орхонд 11 жилдэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13 жил нэг сарЧ.Хоролсүрэнгийн дүү "Монголиан эйрлайнс" группын захирал асан Ч.Суурьтогтоход 10 жил нэг сар1997-2007 онд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэгБ.Эрдэнэбилэгийн дүү Б.Мандахбаяр нарын хэргийг Прокуророос нотлох баримтаар тогтоогдоогүй хэмээн үз
Хуваалцах