МИАТ-ын хэргийн шүүх хурал хойшиллоо
Энэ сарын 27-нд "Дайны эрсдэлийн сан" нэрээр хуурамч даатгалын компанид их хэмжээний мөнгө гуйвуулж, мөнгө угаасан нь тогтоогдсон МИАТ компанийн хуучин удирдлагуудын давж заалдсан гомдлыг Нийслэлийн шүүхэд хэлэлцсэн байна. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан үзээд шүүхэд шаардлагатай материал болоод буса
Мэдээллийн алба

Энэ сарын 27-нд "Дайны эрсдэлийн сан" нэрээр хуурамч даатгалын компанид их хэмжээний мөнгө гуйвуулж, мөнгө угаасан нь тогтоогдсон МИАТ компанийн хуучин удирдлагуудын давж заалдсан гомдлыг Нийслэлийн шүүхэд хэлэлцсэн байна. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан үзээд шүүхэд шаардлагатай материал болоод бусад зүйлстэй бүрэн гүйцэд танилцах хугацаа хэрэгтэй гэж үзсэн тул хурлыг ирэх сарын 3-нийг хүртэл хойшлууллаа.
“Дайны эрсдлийн сан” нэрээр ашигласан мөнгөө Хонконгийн банкаар дамжуулан угаасан хэрэгт “МИАТ компанийн захирал асан Б.Эрдэнэбилэг, Б.Бат-Эрдэнэ, Ц.Орхон, дэд захирал асан Ч.Хоролсүрэн, түүний дүү Ч.Суурьтогтох, “Голомт” банкны зургадугаар салбарын захирал асан Г.Саранчимэг нарыг буруутган анхан шатны шүүхээс 10-13 жилийн ял оноосон юм.


















