Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МИАТ-ын нислэг цаг агаарын байдлаас болж хойшилжээ

Өнөө өглөө "МИАТ" компанийн хоёр нислэг цуцлагдсан талаарх мэдээлэл манай сайтад ирсэн юм.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МИАТ-ын нислэг цаг агаарын байдлаас болж хойшилжээ
МИАТ-ын нислэг цаг агаарын байдлаас болж хойшилжээ. Зураг: МҮОНРТ

Өнөө өглөө "МИАТ" компанийн хоёр нислэг цуцлагдсан талаарх мэдээлэл манай сайтад ирсэн юм. Бид "МИАТ" компанийн Мэдээлэл лавлагааны төвийн мэргэжилтнээс нислэг юунаас болж цуцлагдсан талаар тодрууллаа. Тус төвийн мэргэжилтний ярьснаар өнөө өглөө Улаанбаатар-Нарита, Улаанбаатар-Москва чиглэлд хөөрөх ёстой байсан нислэг цаг агаарын байдлаас шалтгаалаад түр хойшлоод байсан ч тун удалгүй хэвийн горимд шилжиж, амжилттай хөөрсөн аж. Одоогоор саатсан нислэг байхгүй бөгөөд цагийн хуваарийн дагуу ажиллаж байгаа гэлээ.

Цаг агаар огцом хүйтэрч, цас болон шороон шуурга шуураагүй ч "арын салхи дэндүү хүчтэй" гэх шалтгаанаар 07:55, 09:15 цагийн нислэгүүд ийнхүү хойшилсон байна.

Хуваалцах