Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Microsoft: "Macbook air"-тэй зэрэгцэх өрсөлдөгч бол "Surface pro"

Майкрософт компани өөрийн үйлдвэрлэн гаргадаг зөөврийн компьютерийн 5- дахь үеийн холимог зөөврийн компьютер буюу Сюрфейс Про нэртэй планшетаа танилцуулсан.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Microsoft: "Macbook air"-тэй зэрэгцэх өрсөлдөгч бол "Surface pro"
Microsoft: "Macbook air"-тэй зэрэгцэх өрсөлдөгч бол "Surface pro". Зураг: МҮОНРТ

"Microsoft" компани өөрийн үйлдвэрлэн гаргадаг зөөврийн компьютерийн 5 дахь үеийн холимог зөөврийн компьютер буюу "Surface pro" нэртэй планшетаа танилцуулсан. Үүнийг зохион бүтээгчдийн зүгээс болон компанийн зүгээс "Apple" компанийн үйлдвэрлэн гаргадаг Макбүүк Про-той зэрэгцэх өрсөлдөгч компьютер хэмээн онцолсон байна.

Тус шинэ загварын "Surface pro" планшет нь тэжээлийн холболтгүйгээр тасралтгүй 13,5 цаг хүртэл ажиллах боломжтой гэжээ. 12,3 инчийн дэлгэц нь 8,5 мм нимгэн буюу ойролцоогоор 766,5 грамм жинтэй юм. Хүчин чадлын хувьд электрон төхөөрөмж болон компьютерийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Интел корпорацийн 7 дахь үеийн процессорыг суулгаж өгчээ. Энэ планшетийг дэлхийн зах зээл дээр ирэх сараас эхлэн 799 америк доллаар худалдаалж эхлэх юм байна.

Хуваалцах