Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Microsoft" нэгэн блогчийн хувийн нууцад халдсанаа хүлээжээ

"Microsoft" программ хангамжийн мэдээлэл алдагдсан хэргийг мөрдөж байх явцдаа нэгэн блогчийн Hotmail цахим шуудан дахь мэйлийг уншсанаа хүлээн зөвшөөрч, улмаар шүүмжлэлд өртөөд байна.

РА
РАЛЬДИЙ.А

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Microsoft" нэгэн блогчийн хувийн нууцад халдсанаа хүлээжээ
"Microsoft" нэгэн блогчийн хувийн нууцад халдсанаа хүлээжээ. Зураг: МҮОНРТ

"Microsoft" программ хангамжийн мэдээлэл алдагдсан хэргийг мөрдөж байх явцдаа нэгэн блогчийн Hotmail цахим шуудан дахь мэйлийг уншсанаа хүлээн зөвшөөрч, улмаар шүүмжлэлд өртөөд байна. Тухайлбал, компанийн зүгээс мэдээлэл задруулсан хэрэгт сэжиглэгдэж буй ажилтны нэр усыг тогтоохын тулд нэгэн блогчийн мэйлүүдийг уншсанаа өнгөрсөн пүрэв гарагт хүлээжээ. Цахим шуудангийн үнэгүй үйлчилгээ болох Hotmail нь одоо Outlook.com нэртэй бөгөөд "Microsoft"-ийн эзэмшлийнх юм.

2012 онд тухайн үед олон нийтэд танилцуулаагүй байсан Windows 8 үйлдлийн системийн зарим хулгайн кодыг нэрийг нь нууцлаж байгаа блогчид өгсөн талаарх анхааруулгыг "Microsoft"-д өгч байжээ. Үүний дараа блогч өөрийн блогтоо Windows 8-ийн зургуудыг оруулсан байна. Мэдээлэл задруулсан хэргийг илрүүлэхийн тулд "Microsoft" мөрдлөг шалгалтыг эхлүүлсэн бөгөөд энэ хүрээнд сэжиглэгдэж буй ажилтны нэр усыг тогтоохоор блогчийн цахим хаяг руу нэвтэрчээ. Ямартай ч энэ нь "Microsoft"-ийн үйлчилгээний нөхцөлийг зөрчөөгүй учраас хууль зөрчсөн үйлдэл биш юм байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Хуваалцах