Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Microsoft Surface загварын ухаалаг чихэвч “Cortana”-гын дуут хоолойн команд хүлээн авагч системтэй

Хоёр хоногийн өмнө болсон Майксофт Сюрфэйс арга хэмжээн дээр төрөл бүрийн ухаалаг хэрэгслүүд олны өмнө дэлгэгдсэн. Үүний дотроос ухаалаг чихэвчийг онцолж байна. Энэ ухаалаг чихэвч нь Кортана-гын дуут хоолойн команд хүлээн авагч системээр хангагдаж өгсөн. Энэ ондоо багтаж зах зээлд худалдаалагдаж эхл

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Microsoft Surface загварын ухаалаг чихэвч “Cortana”-гын дуут хоолойн команд хүлээн авагч системтэй
Microsoft Surface загварын ухаалаг чихэвч “Cortana”-гын дуут хоолойн команд хүлээн авагч системтэй. Зураг: МҮОНРТ

Хоёр хоногийн өмнө болсон Майксофт Сюрфэйс арга хэмжээн дээр төрөл бүрийн ухаалаг хэрэгслүүд олны өмнө дэлгэгдсэн. Үүний дотроос ухаалаг чихэвчийг онцолж байна. Энэ ухаалаг чихэвч нь Кортана-гын дуут хоолойн команд хүлээн авагч системээр хангагдаж өгсөн. Энэ ондоо багтаж зах зээлд худалдаалагдаж эхлэх юм байна.

Ухаалаг чихэвч 40 мм-ийн динамик үзүүлэлттэй, 4 ширхэг микрофонтой мөн гадны дуу чимээнээс тусгаарлагч шинэ үеийн вакуум хамгаалалттай болсон. Нэг шинэлэг зүйл бол сонсож байгаа дуу, хөгжмөө чангалах, суллах түвшингээ чихэвчээ эргүүлэх үйлдлээр хийдэг болсонд байгаа юм. Тодруулбал баруун талынхаа чихэвчээ эргүүлж чангалах, суллах үйлдлийг гүйцэтгэнэ. Харин зүүн талынхаа чихэвчээ эргүүлж гадны дуу чимээг бууруулах системийн ажиллагааг тохируулдаг байна. Утасгүйгээр ажилладаг тус чихэвчийг USB Type-C холболтоор цэнэглэнэ. Үүнээс гадна Windows 10, Android, iOS, MacOS гэсэн бүхий л төрлийн үйлдлийн төхөөрөмжийг дэмжин ажилладаг.

Ингэхдээ мэдээж Bluetooth 4.2 системээ асааж холбоход л хангалттай. Чихэвчээ толгойноосоо салгахад тухайн үед тоглогдож байсан дуу, хөгжим автоматаар зогсоно. Харин толгойдоо буцаад зүүхэд эргээд тоглуулж эхэлдэг байна. Батарейг нь дүүртэл цэнэглээд 15 цаг хүртэл дуртай дуугаа сонсох боломжтой гэж онцолсон. Хэрэв үнэхээр батарейны цэнэг нь дуусвал 3,5 мм-ийн хэмжээтэй холбогч утсаар холбон ашиглаж болдог байна. Албан ёсны танилцуулганы үеэр олон нийтэд зөвхөн саарал өнгөтэйг харуулсан бол худалдаанд хар өнгийн хувилбарыг ч гаргана хэмээн мэдээлсэн юм. Зах зээлд 350 ам.доллараархудалдаагдана хэмээн танилцуулгынхаа үеэр мэдээлсэн байна.

Хуваалцах