Мигель Диас Канель Кубын Төрийн зөвлөлийн даргаар сонгогдлоо
Кубын төрийн зөвлөлийн шинэ дарга Диас Канель Кубын хувьсгалыг үргэлжлүүлэхээ, капитализмыг буцаан авчрахгүйгээ амлав. Мөн эдийн засгийн загварын шинэчлэлийг үргэлжлүүлж, гадаад бодлогынхоо чиг
Мэдээллийн алба

Кубын төрийн зөвлөлийн шинэ дарга ДиасКанельКубын хувьсгалыг үргэлжлүүлэхээ, капитализмыг буцаан авчрахгүйгээ амлав. Мөн эдийн засгийн загварын шинэчлэлийг үргэлжлүүлж, гадаад бодлогынхоо чиг шугамыг хэвээр нь хадгалахаа илэрхийлсэн байна. ДиасДанельКубын Төрийн зөвлөлийн даргаар сонгогдсоныхоо дараа хийсэн анхны мэдэгдэлдээ ийнхүү онцоллоо.
Түүнчлэн Кубын шинэ удирдагч тусгаар тогтнолтой холбоотой асуудлаар буулт хийхгүйгээ, дарамт шахалт сүрдүүлэгт хэзээ ч бууж өгөхгүйгээ мэдэгдсэн. Гэхдээ Куба улс үргэлж хүндэтгэлтэй хандсан хэнтэй ч болох яриа хэлэлцээ хийхэд бэлэн, нээлттэй байх болно хэмээн амласан байна. Кубын үндэсний ассамблейн гишүүдийн 99,83 хувийн саналаар МигельДиасКанель тус улсын Төрийн зөвлөлийн даргаар сонгогдсон юм. Кубын Төрийн зөвлөлийн дарга нь тус улсын төрийн дээд албан тушаал юм.
Төрийн зөвлөлийн дарга нь сайд нарын зөвлөлийн дарга, зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн үүргийг гүйцэтгэдэг. Түүнд Төрийн зөвлөлийн даргын халаагаа өгсөн Рауль Кастрогийн хувьд Кубын Коммунист намын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргын албаа үргэлжлүүлэн хашина. Мөн тэрээр Үндэсний ассамблейн гишүүн юм. Тиймээс Кубын засгийн газар дахь нөлөөгөө хадгалж үлдэх нь тодорхой гэж мэргэжилтнүүд тэмдэглэж байна. ЛиасКанель ч РаульКастрог улс орны хувьд чухал шийдвэрүүдийг гаргахад гол үүрэг гүйцэтгэсэн хэвээр байх болно гэдгийг баталсан юм.


















