Михаэль Шумахер эмнэлэгт хүргэгджээ
“Формула-1”-ийн дэлхийн долоон удаагийн аварга Михаэль Шумахер Францын Альпийн нуруунд цанаар гулгаж байхдаа толгойгоороо хад мөргөж, эмнэлэгт хүргэгджээ. Тэрээр тархиндаа хүнд гэмтэл авсан бөгөөд хагалгаа хийсэн ч ухаан ороогүй байгаа бөгөөд түүний биеийн байдал хүнд байгаа гэж Шумахерын хувийн эмч
Мэдээллийн алба

“Формула-1”-ийн дэлхийн долоон удаагийн аварга Михаэль Шумахер Францын Альпийн нуруунд цанаар гулгаж байхдаа толгойгоороо хад мөргөж, эмнэлэгт хүргэгджээ.
Тэрээр тархиндаа хүнд гэмтэл авсан бөгөөд хагалгаа хийсэн ч ухаан орохгүй, биеийн байдал хүнд байгаа талаар хувийн эмч нь мэдэгджээ.
Михаэль Шумахер дэлхийн долоон удаагийн аварга бөгөөд “Формула-1”-д өрсөлдсөн 19 жилийн карьертаа 91 ялалт байгуулсан домог болсон тамирчин юм.
Шумахер 2006 онд их спортоо орхисон ч 2010 онд эргэн ирж 2012 оны эцэст, гурван улирлын тэмцээний дараа их спортоо бүр мөсөн орхижээ.


















