Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Михаэль Шумахер гэрээслэл бичсэн байжээ

Тэрээр 2009 онд Испанийн Картахендэд болсон туршилтын уралдаанд оролцож байхдаа унаж, осолд орсныхоо дараахан гэрээслэл бичиж үлдээсэн бөгөөд нэг тэрбум еврогоор үнэлэгдэх хөрөнгөө эхнэр хоёр хүүхэддээ шилжүүлэхээр болсон талаар "Ole" сонин нийтэлжээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Михаэль Шумахер гэрээслэл бичсэн байжээ
Михаэль Шумахер гэрээслэл бичсэн байжээ. Зураг: МҮОНРТ

«Формула-1» тэмцээний дэлхийн долоон удаагийн аварга Михаэль Шумахер өнгөрсөн сард Альпийн нуруунд цанаар гулгаж байх үедээ осолдож, тархиндаа хүнд гэмтэл авсан. Осолд орсноосоо хойш комын байдалд байгаа алдарт нисгэгчийг сэрэх магадлалтай байгаа талаар мэдээлж байсан. Харин энэ удаа түүний бичсэн гэрээслэлийн талаар шуугиж байна. Тэрээр 2009 онд Испанийн Картахендэд болсон туршилтын уралдаанд оролцож байхдаа унаж, осолд орсныхоо дараахан гэрээслэл бичиж үлдээсэн бөгөөд нэг тэрбум еврогоор үнэлэгдэх хөрөнгөө эхнэр хоёр хүүхэддээ шилжүүлэхээр болсон талаар "Ole" сонин нийтэлжээ.

Хуваалцах