Микро автобусны зарим чиглэлийг хязгаарлалаа
Бага оврын микро автобусны явах зарим чиглэлийг өнөөдрөөс эхлэн хязгаарлалаа.
Мэдээллийн алба

Бага оврын микро автобусны явах зарим чиглэлийг өнөөдрөөс эхлэн хязгаарлалаа. Микро автобусууд замын хөдөлгөөнд түгжрэл ихээр үүсгэдэг тул хотын төвд тооцогдох гол гудамж, замуудад явдаг хөдөлгөөнүүдийг хязгаарлахаар болсон байна. Тодруулбал, Энэбишийн өргөн чөлөөний Эх нялхасын баруун уулзвараас Их тойруугийн Ногоон нуурын гудамжны уулзвар хүртэл, Ногоон нуурын гудамжнаас Цагдаагийн гудамжны уулзвар хүртэлх, замын зүүнээс баруун чиглэлийн замуудад микро автобус зорчихоо болих аж.
Хязгаарлалт хийсэн чиглэлүүдэд том оврын автобус явуулахаар төлөвлөсөн гэж Нийслэлийн нийтийн тээврийн газрын сүлжээ төлөвлөлтийн хэлсийн мэргэжилтэн н.Цэцэгмаа ярилаа.


















