Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Микро автобусууд маргааш хэвийн үйлчилнэ

Нийслэлийн нийтийн тээврийн газраас Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй микро автобусуудын тоог цөөлөх болсон мэдээллийг бид өмнө нь хүргэсэн.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Микро автобусууд маргааш хэвийн үйлчилнэ
Микро автобусууд маргааш хэвийн үйлчилнэ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн нийтийн тээврийн газраас Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй микро автобусуудын тоог цөөлөх болсон мэдээллийг бид өмнө нь хүргэсэн.

Тодруулбал, маргаашнаас 12-оос дээш жил явсан микро автобусуудыг үйлчилгээнээс хасна. Ингэснээр одоо үйлчилгээнд явж буй 390 микроноос 37 нь үлдэнэ гэж байсан ч энэ ажлыг хойшлуулсан байна. Тодруулбал, Нийслэлийн нийтийн тээврийн газраас ирэх дөрөвдүгээр сарын 1 хүртэл бүх микро автобусыг үйлчилгээнд явуулахаар болжээ. Учир нь Бага оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос Зам тээврийн яам, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Стандартчилал хэмжилзүйн газар зэрэг байгууллагад үйлчилгээнд явах хугацааг сунгах хүсэлт гаргасан аж.

Нэмж мэдээлэхэд, нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй микро автобусуудын хамгийн сүүлийнхийг 2003 онд үйлдвэрлэсэн бөгөөд энэ онд тэдгээр микроны ашиглалтын хугацаа дуусч байгаа юм.

Хуваалцах