Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Милан–Кортина”- 2026: Өвлийн Паралимпын наадамд Монгол Улсаас гурван тамирчин өрсөлдөнө

“Милан–Кортина-2026” Өвлийн Паралимпын наадам гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болно. “Милан–Кортина”- 2026 Өвлийн Паралимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн гурван тамирчин гүйлтийн цана болон уулын цанын төрлүүдэд өрсөлдөх гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Милан–Кортина”- 2026: Өвлийн Паралимпын наадамд Монгол Улсаас гурван тамирчин  өрсөлдөнө
“Милан–Кортина”- 2026: Өвлийн Паралимпын наадамд Монгол Улсаас гурван тамирчин өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

“Милан–Кортина-2026” Өвлийн Паралимпын наадам гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болно. “Милан–Кортина”- 2026 Өвлийн Паралимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн гурван тамирчин гүйлтийн цана болон уулын цанын төрлүүдэд өрсөлдөх гэж байна.

Пара гүйлтийн цана

Батмөнхийн Ганболд (LW6 ангилал)

Тэрээр эрэгтэйчүүдийн дараах төрлүүдэд оролцоно:

  • Спринт, сонгодог техник (зогсоо ангилал)

  • 10 км, завсарлагатай гараа, сонгодог (зогсоо ангилал)

  • 20 км, завсарлагатай гараа, чөлөөт (зогсоо ангилал)

Цэгмидийн Дашдорж (LW8 ангилал)

Түүний хувьд мөн адил

  • Спринт, сонгодог техник (зогсоо ангилал)

  • 10 км, завсарлагатай гараа, сонгодог (зогсоо ангилал)

  • 20 км, завсарлагатай гараа, чөлөөт (зогсоо ангилал) төрлүүдэд хүч сорих юм.

Пара уулын цана

Бямбадоржийн Цэрэнпунцаг (LW6/8-1 ангилал)

Тэрээр эрэгтэйчүүдийн

  • Жайнт слалом (зогсоо ангилал)

  • Слалом (зогсоо ангилал) төрлүүдэд өрсөлдөнө.

Хуваалцах