Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Миний амьдрах мөрөөдлийн дэлхий” сэдэвт захидлын уралдаан зарлалаа

Дэлхийн шуудан холбооны байгууллагаас 44 дэх жилдээ зохион байгуулж буй олон улсын захидал бичих уралдаанд Монгол Улс оролцох болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Миний амьдрах мөрөөдлийн дэлхий” сэдэвт захидлын уралдаан зарлалаа
“Миний амьдрах мөрөөдлийн дэлхий” сэдэвт захидлын уралдаан зарлалаа. Зураг: МҮОНРТ

Дэлхийн шуудан холбооны байгууллагаас 44 дэх жилдээ зохион байгуулж буй олон улсын захидал бичих уралдаанд Монгол Улс оролцох болжээ. Энэхүү захидал бичих уралдааны зорилго нь дэлхийн улс орнуудын өсвөр насны хүүхдүүдийн бичгийн хэлний чадварыг нэмэгдүүлэх, хүсэл мөрөөдлийг дэмжих, өөрийгөө илэрхийлэх чадварыг нэмэгдүүлэх, захидлын харилцааны соёлыг бий болгож, шуудангийн үйлчилгээний ач холбогдлыг ойлгуулахад оршдог аж. Тэр ч утгаараа дэлхийн олон улс оронд үндэсний хэмжээнд тус уралдааныг зохион байгуулж шалгарсан бүтээлээ олон улсын уралдаанд оролцуулдаг байна.

Энэ жилийн захидлын сэдэв “Миний амьдрах мөрөөдлийн дэлхий” нэртэй бөгөөд Монгол орон даяар 15 хүртэлх насны хүүхдүүдийн дунд зохион байгуулагдах аж.

Захидлын уралдаанд оролцогчид нь сэдвийн дагуу бичсэн захидлаа нийслэлд “Дүүргийн боловсролын газарт” орон нутагт “Монгол шуудан” ТӨХК-ийн салбарт хаяглан явуулна. Эцсийн шалгаруулалт нийслэлд ирэх дөрөвдүгээр сарын 6-нд, орон нутагт 16-нд бөгөөд аймаг, дүүргээс шалгарсан нэг бүтээлийг улсын шалгаруулалтад хүлээн авах гэнэ. Түүнчлэн шалгарсан нэг бүтээлийг НҮБ-ын албан ёсны хэл дээр орчуулан олон улсын уралдаанд оролцуулахаар явуулах юм.

Хуваалцах