Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Миний дуртай нэвтрүүлэг” уралдааны шилдгүүд тодорлоо

МҮОНРТ-ийн Хүний нөөц, удирдлагын хэлтэс, залуусын "MNB" клубээс хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нэгэн өвөрмөгц

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Миний дуртай нэвтрүүлэг” уралдааны шилдгүүд тодорлоо
“Миний дуртай нэвтрүүлэг” уралдааны шилдгүүд тодорлоо. Зураг: МҮОНРТ

МҮОНРТ-ийн Хүний нөөц, удирдлагын хэлтэс, залуусын "MNB" клубээс хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нэгэн өвөрмөгц уралдааныг тус байгууллагын нийт ажилтан, уран бүтээлчдийнхээ бяцхан хүүхдүүдийн дунд зарласан юм.

Энэ удаагийн “Миний дуртай нэвтрүүлэг” уралдааныг 3-5, 6-8, 9-12 насны ангиллаар зургийн болон шүлгийн гэсэн төрлүүдээр зохион байгуулсан. Өнөөдөр тус уралдааны шилдгүүдийг тодруулах ёслолын арга хэмжээ МҮОНРТ-ийн байранд боллоо.

Гар зургийн уралдааны шилдгүүд:


3-5 насны ангилал:

I байр: Г.Ганбайгаль /5 настай/

II байр: У.Чинхүслэн / 5настай/

Тусгай байр: Б.Ану /5 настай/


6-8 насны ангилал:

I байр: Ч.Билгүүдэй /6 настай/

II байр: Э.Тэлмүүн /6 настай/

Тусгай байр: Г.Мөнх-Үжин /7 настай/


9-12 насны ангилал:

I байр: Г.Ган-Эрдэнэ /9 настай/

II байр: Б.Эрмүүн /10 настай/


Шүлгийн уралдааны төрөлд:

I байр: Б.Бөртэ-Үжин /11 настай/

Тусгай байр: Л.Ариунтунгалаг /12 настай/, Г.Мөнхбилэг /10 настай/, З.Энэрэл /9 настай/ нар тус тус эзэллээ.

Хуваалцах